Thursday 23 February 2012
  • Эхлэл
  • Эдийн засаг
  • Нийгэм
    • Дэлхий дахинд
      • Нийтлэл
        • Ярилцлага
          • Зургийн сан
            • Шар мэдээ
              • Чөлөөт цаг
                • Амьдралын хүрд

                  11 мянган хүн амтай бөгөөд нийслэл Фунафути хотод тэн хагас нь амьдардаг байна. Шинэ Зеландын Батлан хамгаалах яамны онгоцууд тус улсад ундны ус нийлүүлж эхэлжээ. Тус улсын Гадаад хэргийн сайд нөхцөл байдалтай танилцуулахаар албаны хүмүүсийг тийш илгээсэн бөгөөд Тувалу улсад туслах дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар түнш орнуудтайгаа хэлэлцэж байгаа гэнэ.
                  Тус арлын Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтны ярьж буйгаар, цэвэр усны нөөц маргааш гэхэд дуусч магадгүй байна. Мөн тэд Тувалугийн иргэдийг худгийн ус уухгүй байхыг анхааруулжээ. Учир нь мал амьтан унаж үхсэн учраас худгийн ус ихээр бохирдсон байна. Тувалуд сүүлийн зургаан сар гаруй хур бороо ороогүй бөгөөд ирэх арванхоёрдугаар сараас нааш орохгүй гэж цаг уурчид таамаглаж байна. 
                  Д.Жаргал